Categories
Бидний түүх

2025 он

  • Хотын А бүсэд байрлалтай 21.000 м.кв талбай бүхий эвент заал, оффис, үйлчилгээний зориулалттай барилгыг бүрэн ашиглалтанд орууллаа
  •  Хан-Уул дүүргийн 4-р хороонд байрлах Сөүл гарден цогцолбор хорооллын 5-р блокын амжилттай улсад хүлээлгэн өгч ашиглалтанд орууллаа
  • “УБ Рийл Эстэйт” ХХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн Зайсан скүэр, Улаанбаатар бизнес төв гэсэн обьектуудад менежмент хийх эрхийг авч хүний нөөцийг 50 хувиар нэмэгдүүлэн ажиллаа
  • Японы №1 түргэн хоолны сүлжээ ресторан Yoshinoya брэндийг Зайсан болон хотын төвд шинээр нээж нийт 5 салбартайгаар үйл ажиллагаа явуулж эхэллээ
  • Би эм си эм ХХК нь ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн хагалгааны өрөөнүүдийг зүрхний нээлттэй мэс заслын вакуум өрөөг засварлан, тохижуулан байнгын ашиглалтад оруулан хүлээлгэн өгсөн
Categories
Мэдээ мэдээлэл Шинэ мэдээ

“Улаанбаатар Групп” ХХК эх, нялх хүүхдийн төлөөх тогтмол дэмжлэгийн хамтын ажиллагааг эхлүүллээ

“Улаанбаатар Групп” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Эх хүүхдийн төлөө” уриан дор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ээжтэйгээ хамт амьдарч буй 2 хүртэлх насны нялх хүүхдүүдийн өдөр тутмын зайлшгүй хэрэгцээг хангах зорилгоор сар бүр тогтмол сүү, памперсын дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж эхэллээ.

Нялх хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд тогтвортой, тасралтгүй эрүүл ахуйн хангамж чухал ач холбогдолтой тул энэхүү ажлыг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах, эх хүүхдэд ээлтэй, хүнлэг нийгмийг төлөвшүүлэхэд чиглэсэн энэхүү санаачилгад хамтран ажилласан 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн удирдлагууд болон ABICO LLC-н хамт олонд талархал илэрхийлье.

“Улаанбаатар Групп” ХХК нь нийгэмд тэр бүр ил тод харагддаггүй боловч бодитоор оршин буй асуудалд анхаарал хандуулж, эх хүүхдийн сайн сайхны төлөө олон нийт, байгууллагуудын хамтын оролцоог дэмжих зорилгоор энэхүү санаачилгыг цаашид тогтвортой үргэлжлүүлэх болно.