Зохиогч: Tumenkhuslen Bold
MORNING EXERCISE
ТА ТА ТУНГАА 2026
UB-QIUZ NIGHT 2026
Улаанбаатар Групп ХХК нь CNBC Mongolia телевизтэй хамтран “CNBC Changemakers 2026” арга хэмжээг 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Шангри-Ла зочид буудлын Ballroom танхимд амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь үл хөдлөх хөрөнгө болон бизнесийн салбарын төлөөлөл, хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулсан онцлох үйл явдал болж, салбарын хөгжлийн чиг хандлага, санхүүжилтийн ирээдүй, зах зээлийн хөдөлгөөн болон шинээр үүсч буй хөрөнгө оруулалтын боломжуудын талаар өргөн хүрээний хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.
Арга хэмжээний үеэр орон сууцыг түрээслэнгээ өмчлөх боломжийг олгодог “Rent to Own” хөтөлбөрийг албан ёсоор танилцуулж, олон нийтэд нээлтээ хийлээ. Уг хөтөлбөр нь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн уян хатан шийдлийг санал болгох зорилготой юм.
Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд “Rent to Own” хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр “Замт нуур” ХХК, “Жойнт Саксесс” ХХК, “CNYD” ХХК-уудтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, харилцан түншлэлээ албан ёсоор эхлүүллээ.
“CNBC Changemakers 2026” арга хэмжээ нь салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, шинэ боломжуудыг тодорхойлох, инновацлаг шийдлүүдийг түгээх чухал платформ боллоо.
Гишүүн бүрээ эрхэмлэж, тасралтгүй эвент болон урамшууллаар гишүүддээ үнэ цэнэ бүтээдэг ProTeam Fitness нь энэ улиралд эрч хүч, урам зоригийг түгээсэн хэд хэдэн онцлох арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
ProTeam Fitness NIGHT FITNESS — Адреналин дүүрэн үдэш
Фитнес, хөгжим, гэрэл гурвын төгс хослол болсон энэхүү арга хэмжээ нь оролцогч бүрт мартагдашгүй мэдрэмжийг бэлэглэв.
Эрч хүчээр дүүрэн, сэтгэл догдлуулсан үдшийн мөч бүрийг гишүүд, зочид хамтдаа бүтээлээ.
Энэхүү эвентыг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан
Ard Credit, ZU Club, Target Energy Drink Mongolia, Cantê байгууллагууддаа талархал илэрхийлье.
Neon Fitness Party — “Workout Party” шинэ түвшинд
Спорт болон party уур амьсгалыг хослуулсан “Workout Party” эвент нь залуусын дунд хамгийн өндөр оролцоотой арга хэмжээнүүдийн нэг байлаа.
Энэ үдшийн эрч хүч, уур амьсгал нь оролцогч бүрт шинэ мотивац өгсөн онцгой мөчүүдээр дүүрэн байв.
Эвентыг дэмжин ажилласан
Nutrend Mongolia, Ayaluunpharm хамт олонд баярлалаа.

QUEEN ENERGY EVENT — Эрүүл амьдралын үнэ цэнэ
Эмэгтэйчүүдийн эрч хүч, мэдлэг, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилготой “Queen Energy Event” амжилттай зохион байгуулагдлаа.
Оролцогч бүрт шинэ урам зориг, өөртөө анхаарах сэдэл өгсөн үнэ цэнтэй арга хэмжээ боллоо.

Юу Би Актив ББСБ ХХК
“Юу Би актив ББСБ” ХХК нь 2017.08.23-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2018.06.06-
ны өдөр банк бус санүүгийн байгууллагын үйл ажиллагаа
эрхлэх тусгай зөвшөөрөл авсанаар одоогоор идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
2025 он
- Хотын А бүсэд байрлалтай 21.000 м.кв талбай бүхий эвент заал, оффис, үйлчилгээний зориулалттай барилгыг бүрэн ашиглалтанд орууллаа
- Хан-Уул дүүргийн 4-р хороонд байрлах Сөүл гарден цогцолбор хорооллын 5-р блокын амжилттай улсад хүлээлгэн өгч ашиглалтанд орууллаа
- “УБ Рийл Эстэйт” ХХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн Зайсан скүэр, Улаанбаатар бизнес төв гэсэн обьектуудад менежмент хийх эрхийг авч хүний нөөцийг 50 хувиар нэмэгдүүлэн ажиллаа
- Японы №1 түргэн хоолны сүлжээ ресторан Yoshinoya брэндийг Зайсан болон хотын төвд шинээр нээж нийт 5 салбартайгаар үйл ажиллагаа явуулж эхэллээ
- Би эм си эм ХХК нь ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн хагалгааны өрөөнүүдийг зүрхний нээлттэй мэс заслын вакуум өрөөг засварлан, тохижуулан байнгын ашиглалтад оруулан хүлээлгэн өгсөн
“Улаанбаатар Групп” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Эх хүүхдийн төлөө” уриан дор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ээжтэйгээ хамт амьдарч буй 2 хүртэлх насны нялх хүүхдүүдийн өдөр тутмын зайлшгүй хэрэгцээг хангах зорилгоор сар бүр тогтмол сүү, памперсын дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж эхэллээ.
Нялх хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд тогтвортой, тасралтгүй эрүүл ахуйн хангамж чухал ач холбогдолтой тул энэхүү ажлыг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах, эх хүүхдэд ээлтэй, хүнлэг нийгмийг төлөвшүүлэхэд чиглэсэн энэхүү санаачилгад хамтран ажилласан 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн удирдлагууд болон ABICO LLC-н хамт олонд талархал илэрхийлье.
“Улаанбаатар Групп” ХХК нь нийгэмд тэр бүр ил тод харагддаггүй боловч бодитоор оршин буй асуудалд анхаарал хандуулж, эх хүүхдийн сайн сайхны төлөө олон нийт, байгууллагуудын хамтын оролцоог дэмжих зорилгоор энэхүү санаачилгыг цаашид тогтвортой үргэлжлүүлэх болно.
Г. Жамбалдорж
Хууль, Эрх зүйн газрын захирал