“Юу Би Рийл Эстэйт” ХХК нь 2017 онд үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулагдсан. 2025 оноос эхлэн хөрөнгийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, үл хөдлөх хөрөнгийн ашиглалт, үйлчилгээ, өдөр тутмын менежментийг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэн ажиллаж байна.
Одоогоор дараах объектуудын хөрөнгийн менежмент, ашиглалт, үйлчилгээний үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна:
- Зайсан Скүэр худалдаа, үйлчилгээний төв
- ITC – International Trade Center оффис, худалдаа, үйлчилгээний төв
- Сөүл Гарден төслийн СӨХ
- ХИД-1 худалдаа, үйлчилгээний төв
Үйл ажиллагаа
Үл хөдлөх хөрөнгийн менежментийг цогц байдлаар хэрэгжүүлж, объект бүрийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдал, тав тух, үйлчилгээний чанарыг тогтвортой хангахыг зорьдог.
Манай үйлчилгээний үндсэн чиглэлүүд:
- Хөрөнгийн менежмент
- Ашиглалт, засвар үйлчилгээ
- Түрээс, борлуулалтын удирдлага
- Өдөр тутмын үйл ажиллагааны зохион байгуулалт
- Хөрөнгийн үнэ цэнийг хадгалах, нэмэгдүүлэх менежмент
Баг, бүтэц
“Юу Би Рийл Эстэйт” ХХК нь нийт 45 ажилтны бүрэлдэхүүнтэй, мэргэжлийн баг, нэгдсэн зохион байгуулалт бүхий бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Менежментийн баг
Ерөнхий удирдлага, хөрөнгийн менежмент, борлуулалт, түрээс, хүний нөөц, санхүү, бүртгэлийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг.
Инженер, техникийн алба
Барилга байгууламжийн ашиглалт, цахилгаан, лифт, сантехник, засвар үйлчилгээний хэвийн ажиллагааг ханган ажилладаг.
Аюулгүй байдлын алба
Харуул хамгаалалт, хяналт, аюулгүй ажиллагааны өдөр тутмын зохион байгуулалтыг хэрэгжүүлдэг.
Үйлчилгээний алба
Цэвэрлэгээ, орчны тав тух, үйлчилгээний чанар, объектын өдөр тутмын хэвийн нөхцөлийг ханган ажилладаг.