Газрын тосны салбарын химийн бодисын удирдлагын мэргэшсэн компани
“Монголиан Петролиум Инженеринг” ХХК нь газрын тосны олборлолтын үйл ажиллагаанд шаардлагатай химийн бодисын импорт, ашиглалт, хадгалалт, устгал-ын үйлчилгээг цогцоор нь гүйцэтгэдэг туслан гүйцэтгэгч компани юм.
Үйл ажиллагаа
Тус компани нь Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй
Петрочайна Дачин Тамсаг (Монгол) ХХК-ийн төслүүдэд:
- Химийн бодисын импорт
- Хадгалалт, ашиглалт
- Устгал, аюулгүй ажиллагааны менежмент
зэрэг үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж байна.
Компанийн танилцуулга
- Үүсгэн байгуулагдсан он: 2016
- Бүтэц: “Дорнын Их Гэгээ” ХХК-ийн охин компани
- Газрын тосны салбарын химийн бодисын удирдлагын чиглэлээр мэргэшсэн
Хүчин чадал
- Хадгалах хүчин чадал: 124.5 тонн хүртэл
- Нэг удаагийн импорт, тээвэрлэлтийн хүчин чадал: 80 тонн хүртэл
- Байршил: Дорнод аймаг, Матад сум — газрын тосны 19-р талбай
Үйлчилгээний чиглэл
- Химийн бодисын импорт
- Аюулгүй хадгалалт, агуулахын үйлчилгээ
- Ашиглалт, менежмент
- Хаягдал бодисын устгал