Газрын тос, тусгай зориулалтын ачаа тээврийн мэргэжлийн компани
“Дорнын Их Гэрэгэ” ХХК нь газрын тос, технологийн болон тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, аюултай болон энгийн ачаа тээврийн салбарт мэргэшсэн туршлагатай байгууллага юм.
Үйл ажиллагаа
Тус компани нь Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутаг дэвсгэрт газрын тосны олборлолт явуулж буй
Петрочайна Дачин Тамсаг (Монгол) ХХК-ийн туслан гүйцэтгэгч ангиудад:
- Газрын тосны өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлт
- Газрын тос тээвэрлэлтийн үйл ажиллагаа
зэрэг үндсэн үйлчилгээг тогтмол, найдвартай гүйцэтгэн ажиллаж байна.
Компанийн танилцуулга
- Үүсгэн байгуулагдсан он: 2020
- Бүтэц: “Дорнын Их Гэгээ” ХХК-ийн охин компани
- Ажиллах хүч: 100+ ажилтан, албан хаагч
Хүчин чадал
- Жилд 260,000 тонн газрын тос тээвэрлэх
- Жилд 1,000,000 тонн хүртэл энгийн ачаа тээвэрлэх боломжтой
Үйлчилгээний чиглэл
- Газрын тос тээвэрлэлт
- Тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн тээвэр
- Аюултай ачаа тээвэр
- Энгийн ачаа тээвэр