Categories
UB Real state

Юу Би Рийл Эстэйт ХХК

“Юу Би Рийл Эстэйт” ХХК нь 2017 онд үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулагдсан. 2025 оноос эхлэн хөрөнгийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, үл хөдлөх хөрөнгийн ашиглалт, үйлчилгээ, өдөр тутмын менежментийг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Одоогоор дараах объектуудын хөрөнгийн менежмент, ашиглалт, үйлчилгээний үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна: 

  • Зайсан Скүэр худалдаа, үйлчилгээний төв  
  • ITC – International Trade Center оффис, худалдаа, үйлчилгээний төв  
  • Сөүл Гарден төслийн СӨХ  
  • ХИД-1 худалдаа, үйлчилгээний төв  

Үйл ажиллагаа 

Үл хөдлөх хөрөнгийн менежментийг цогц байдлаар хэрэгжүүлж, объект бүрийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдал, тав тух, үйлчилгээний чанарыг тогтвортой хангахыг зорьдог. 

Манай үйлчилгээний үндсэн чиглэлүүд: 

  • Хөрөнгийн менежмент  
  • Ашиглалт, засвар үйлчилгээ  
  • Түрээс, борлуулалтын удирдлага  
  • Өдөр тутмын үйл ажиллагааны зохион байгуулалт  
  • Хөрөнгийн үнэ цэнийг хадгалах, нэмэгдүүлэх менежмент  

Баг, бүтэц 

“Юу Би Рийл Эстэйт” ХХК нь нийт 45 ажилтны бүрэлдэхүүнтэй, мэргэжлийн баг, нэгдсэн зохион байгуулалт бүхий бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Менежментийн баг 

Ерөнхий удирдлага, хөрөнгийн менежмент, борлуулалт, түрээс, хүний нөөц, санхүү, бүртгэлийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг. 

Инженер, техникийн алба 

Барилга байгууламжийн ашиглалт, цахилгаан, лифт, сантехник, засвар үйлчилгээний хэвийн ажиллагааг ханган ажилладаг. 

Аюулгүй байдлын алба 

Харуул хамгаалалт, хяналт, аюулгүй ажиллагааны өдөр тутмын зохион байгуулалтыг хэрэгжүүлдэг. 

Үйлчилгээний алба 

Цэвэрлэгээ, орчны тав тух, үйлчилгээний чанар, объектын өдөр тутмын хэвийн нөхцөлийг ханган ажилладаг. 

Categories
Эм Эн Эф Эс ХХК

Эм Эн Эф Эс ХХК

Шуурхай санхүүгийн үйлчилгээ — Найдвартай шийдэл 

“Эм Эн Эф Эс” ХХК нь 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх батламжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. 

 

Үйл ажиллагаа 

Тус компани нь хэрэглэгчдийн санхүүгийн хэрэгцээнд нийцсэн, уян хатан нөхцөлтэй зээлийн үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай хүргэн ажилладаг. 

 

Үйлчилгээний онцлог 

  •  Шуурхай зээлийн шийдэл  
  •  Хэрэглэгч төвтэй үйлчилгээ  
  •  Мэргэжлийн өндөр түвшний гүйцэтгэл  
  • Өдөр тутмын болон сар тутмын тогтмол үйлчилгээ  

 

Үйлчлүүлэгчийн хамрах хүрээ 

  • Жилд дунджаар 200–300 үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлдэг  
  • Тогтмол харилцагчийн бааз, тогтвортой үйл ажиллагаа
Categories
Юу Би Актив ББСБ ХХК

Юу Би Актив ББСБ ХХК

Найдвартай санхүүгийн шийдэл — Тогтвортой өсөлт 

“Юу Би Актив ББСБ” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд санхүүгийн үйлчилгээний салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй байгууллага юм. 

 

Тусгай зөвшөөрөл 

Тус компани нь Санхүүгийн Зохицуулах Хороо-ноос
2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. 

 

Үйл ажиллагаа 

  • Санхүүгийн үйлчилгээ үзүүлэх  
  • Хэрэглэгчдэд хүртээмжтэй шийдэл санал болгох  
  • Найдвартай, шуурхай үйлчилгээ хүргэx
Categories
Ти Би Эн Си Транс ХХК

Ти Би Эн Си Транс ХХК

Газрын тосны тээвэрлэлтийн мэргэшсэн компани 

“Ти Би Эн Си Транс” ХХК нь 2014 онд байгуулагдсан бөгөөд газрын тос, аюултай ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндсэн аж ахуйн нэгж юм. 

 

Үйл ажиллагаа 

Тус компани нь газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг олон улсын стандартын дагуу, холбогдох байгууллагуудын хяналт дор гүйцэтгэж, аюулгүй ажиллагааг бүрэн ханган ажиллаж байна. 

 

Компанийн танилцуулга 

  • Үүсгэн байгуулагдсан он: 2014  
  • Аюултай ачаа тээврийн чиглэлээр мэргэшсэн  
  • Стандарт, аюулгүй ажиллагаанд суурилсан үйл ажиллагаа  

 

Хүчин чадал 

  • Жилд 800,000 тонн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх боломжтой  
  • Монгол Улсын хэмжээнд баталгаажсан, стандарт шаардлага хангасан тээврийн хэрэгслүүд ашигладаг  

 

Хүний нөөц 

  • 30+ мэргэшсэн жолооч, ажилтан  
  • Аюултай ачаа тээврийн чиглэлээр тусгайлан бэлтгэгдсэн баг  

 

Үйлчилгээний чиглэл 

  • Газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлт  
  • Аюултай ачаа тээвэр  
  • Логистик, тээврийн зохион байгуулалт  
Categories
Хай Юу Би Конкрийт  

Хай Юу Би Конкрийт

High UB Concrete ХХК нь 2023 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын Zoomlion брэндийн цагт 120 м³ хүчин чадалтай бүрэн автомат бетон зуурмагийн үйлдвэр-ийг ашиглан үйл ажиллагаагаа явуулж байна. 

Олон улсын стандартын шаардлагад нийцсэн бетон зуурмаг, барилгын материалын үйлдвэрлэл, нийлүүлэлтээр дамжуулан хэрэглэгчдэд чанартай, найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэн ажилладаг. 

 

Үйл ажиллагааны чиглэл 

  • Бетон зуурмагийн үйлдвэрлэл  
  •  Барилгын материалын нийлүүлэлт  
  • Уул уурхай, газрын тосны салбарын ханган нийлүүлэлт  
  • Тээвэр, логистикийн үйлчилгээ  
  • Хүнд машин механизмын худалдаа, түрээс  

 

Үйлдвэрлэлийн хүчин чадал 

  • Бүрэн автомат бетон зуурмагийн үйлдвэр  
  • Цагт 120 м³ үйлдвэрлэх хүчин чадал  
  • Орчин үеийн технологи, тогтвортой нийлүүлэлтийн систем  

 

Лаборатори, чанарын хяналт 

 

  • MNS 1170-85  
  • MNS 1272-99  
  • MNS 2803:2014  

 Бетон зуурмагийн шинжилгээ
– Сорьцын туршилт
– Чанарын тогтмол хяналт 

Эдгээр нь бүтээгдэхүүний найдвартай байдал, бат бөх чанарыг бүрэн хангах үндэс болдог. 

Categories
Монголиан петролиум инженеринг 

Монголиан Петролиум Инженеринг ХХК

Газрын тосны салбарын химийн бодисын удирдлагын мэргэшсэн компани 

“Монголиан Петролиум Инженеринг” ХХК нь газрын тосны олборлолтын үйл ажиллагаанд шаардлагатай химийн бодисын импорт, ашиглалт, хадгалалт, устгал-ын үйлчилгээг цогцоор нь гүйцэтгэдэг туслан гүйцэтгэгч компани юм. 

 

Үйл ажиллагаа 

Тус компани нь Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй
Петрочайна Дачин Тамсаг (Монгол) ХХК-ийн төслүүдэд: 

  • Химийн бодисын импорт  
  • Хадгалалт, ашиглалт  
  • Устгал, аюулгүй ажиллагааны менежмент  

зэрэг үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж байна. 

 

Компанийн танилцуулга 

  • Үүсгэн байгуулагдсан он: 2016  
  • Бүтэц: “Дорнын Их Гэгээ” ХХК-ийн охин компани  
  • Газрын тосны салбарын химийн бодисын удирдлагын чиглэлээр мэргэшсэн  

 

Хүчин чадал 

  • Хадгалах хүчин чадал: 124.5 тонн хүртэл  
  • Нэг удаагийн импорт, тээвэрлэлтийн хүчин чадал: 80 тонн хүртэл  
  • Байршил: Дорнод аймаг, Матад сум — газрын тосны 19-р талбай  

 

Үйлчилгээний чиглэл 

  • Химийн бодисын импорт  
  • Аюулгүй хадгалалт, агуулахын үйлчилгээ  
  • Ашиглалт, менежмент  
  • Хаягдал бодисын устгал
Categories
Дөрвөн уул хан хайрхан

Дөрвөн Уул Хан Хайрхан ХХК

Улаанбаатар Группын анхдагч суурь компани 

“Дөрвөн Уул Хан Хайрхан” ХХК нь Улаанбаатар Групп ХХК-ийн бүрэлдэхүүнд багтах компаниудаас хамгийн анх үүсгэн байгуулагдсан түүхтэй, группын үйл ажиллагааны суурийг тавьсан компани юм. 

 

Түүхэн эхлэл 

Тус компанийг Улаанбаатар Группийн хувьцаа эзэмшигч
Ц.Батбаатарын ээж А.Энхээ нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд үүсгэн байгуулж: 

  • Гадаад худалдаа  
  • Хүнсний дэлгүүр  
  • Ачаа тээвэр  

чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 

 

Хөгжил, нэгдэл 

Улаанбаатар Групп байгуулагдсанаас хойш тус компани нь: 

  • Группын үйл ажиллагаанд тогтмол дэмжлэг үзүүлж  
  • Хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж  
  • Албан ёсоор группын бүрэлдэхүүнд нэгдсэн  

 

Үйл ажиллагааны чиглэл 

  •  Ачаа тээвэр  
  • Техник, тоног төхөөрөмжийн үйлчилгээ  
  • Группын дотоод хэрэгцээний хангалт  

 

Хүний нөөц 

  • 20 орчим инженер, техникийн ажилтан  
  • Мэргэжлийн туршлагатай, тогтвортой баг  
Categories
Талст Дорнод Транxqс ХХК

Талстдорнод Транс ХХК

Газрын тосны салбарын мэргэшсэн тээвэр, техник үйлчилгээний компани 

“Талстдорнод Транс” ХХК нь газрын тосны олборлолтын бүсэд үйл ажиллагаа явуулдаг, шингэн хаягдлын тээвэрлэлтийн чиглэлээр мэргэшсэн туршлагатай компани юм. 

 

Үйл ажиллагаа 

Тус компани нь Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутаг дэвсгэрт газрын тосны олборлолт явуулж буй
Петрочайна Дачин Тамсаг (Монгол) ХХК-ийн туслан гүйцэтгэгч ангиудад: 

  • Шингэн хаягдлын тээвэрлэлтийн үйлчилгээ  

үзүүлэн тогтвортой хамтын ажиллагааг бий болгож ажиллаж байна. 

 

Компанийн танилцуулга 

  • Үүсгэн байгуулагдсан он: 2013  
  • Газрын тосны салбарт чиглэсэн мэргэшсэн үйлчилгээтэй  
  • Тогтвортой үйл ажиллагаа, салбарын туршлагаар баталгаажсан баг  

 

Үйлчилгээний өргөтгөл 

2020 оноос эхлэн тус компани нь: 

  • Газрын тосны өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын компаниудтай хамтран ажиллаж  
  • Автокраны түрээсийн үйлчилгээ  

үзүүлж, үйл ажиллагааны хүрээгээ өргөжүүлсэн. 

 

Үйлчилгээний чиглэл 

  • Шингэн хаягдлын тээвэрлэлт  
  • Автокраны түрээс  
  • Газрын тосны салбарын туслах үйлчилгээ 
Categories
Дорнын Их Гэрэгэ ХХК

Дорнын Их Гэрэгэ ХХК

Газрын тос, тусгай зориулалтын ачаа тээврийн мэргэжлийн компани 

“Дорнын Их Гэрэгэ” ХХК нь газрын тос, технологийн болон тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, аюултай болон энгийн ачаа тээврийн салбарт мэргэшсэн туршлагатай байгууллага юм. 

 

Үйл ажиллагаа 

Тус компани нь Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутаг дэвсгэрт газрын тосны олборлолт явуулж буй
Петрочайна Дачин Тамсаг (Монгол) ХХК-ийн туслан гүйцэтгэгч ангиудад: 

  • Газрын тосны өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлт  
  • Газрын тос тээвэрлэлтийн үйл ажиллагаа  

зэрэг үндсэн үйлчилгээг тогтмол, найдвартай гүйцэтгэн ажиллаж байна. 

 

Компанийн танилцуулга 

  • Үүсгэн байгуулагдсан он: 2020  
  • Бүтэц: “Дорнын Их Гэгээ” ХХК-ийн охин компани  
  • Ажиллах хүч: 100+ ажилтан, албан хаагч  

 

Хүчин чадал 

  • Жилд 260,000 тонн газрын тос тээвэрлэх  
  • Жилд 1,000,000 тонн хүртэл энгийн ачаа тээвэрлэх боломжтой  

 

Үйлчилгээний чиглэл 

  • Газрын тос тээвэрлэлт  
  • Тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн тээвэр  
  • Аюултай ачаа тээвэр  
  • Энгийн ачаа тээвэр  
Categories
VIP Оффис

VIP Оффис

Төслийн байршил: Баянзүрх дүүрэг , 13-р хороолол, 2-р эмнэлгийн зүүн талд байршилтай.

Ашиглалтад орсон он: 2020 он

VIP Office нь нийт 6 давхар бүхий, 100% оффис зориулалтаар төлөвлөгдсөн төсөл юм.