Улаанбаатар Групп ХХК нь CNBC Mongolia телевизтэй хамтран “CNBC Changemakers 2026” арга хэмжээг 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Шангри-Ла зочид буудлын Ballroom танхимд амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь үл хөдлөх хөрөнгө болон бизнесийн салбарын төлөөлөл, хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулсан онцлох үйл явдал болж, салбарын хөгжлийн чиг хандлага, санхүүжилтийн ирээдүй, зах зээлийн хөдөлгөөн болон шинээр үүсч буй хөрөнгө оруулалтын боломжуудын талаар өргөн хүрээний хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.
Арга хэмжээний үеэр орон сууцыг түрээслэнгээ өмчлөх боломжийг олгодог “Rent to Own” хөтөлбөрийг албан ёсоор танилцуулж, олон нийтэд нээлтээ хийлээ. Уг хөтөлбөр нь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн уян хатан шийдлийг санал болгох зорилготой юм.
Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд “Rent to Own” хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр “Замт нуур” ХХК, “Жойнт Саксесс” ХХК, “CNYD” ХХК-уудтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, харилцан түншлэлээ албан ёсоор эхлүүллээ.
“CNBC Changemakers 2026” арга хэмжээ нь салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, шинэ боломжуудыг тодорхойлох, инновацлаг шийдлүүдийг түгээх чухал платформ боллоо.