“Улаанбаатар Групп” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Эх хүүхдийн төлөө” уриан дор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ээжтэйгээ хамт амьдарч буй 2 хүртэлх насны нялх хүүхдүүдийн өдөр тутмын зайлшгүй хэрэгцээг хангах зорилгоор сар бүр тогтмол сүү, памперсын дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж эхэллээ.
Нялх хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд тогтвортой, тасралтгүй эрүүл ахуйн хангамж чухал ач холбогдолтой тул энэхүү ажлыг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах, эх хүүхдэд ээлтэй, хүнлэг нийгмийг төлөвшүүлэхэд чиглэсэн энэхүү санаачилгад хамтран ажилласан 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн удирдлагууд болон ABICO LLC-н хамт олонд талархал илэрхийлье.
“Улаанбаатар Групп” ХХК нь нийгэмд тэр бүр ил тод харагддаггүй боловч бодитоор оршин буй асуудалд анхаарал хандуулж, эх хүүхдийн сайн сайхны төлөө олон нийт, байгууллагуудын хамтын оролцоог дэмжих зорилгоор энэхүү санаачилгыг цаашид тогтвортой үргэлжлүүлэх болно.
Categories
“Улаанбаатар Групп” ХХК эх, нялх хүүхдийн төлөөх тогтмол дэмжлэгийн хамтын ажиллагааг эхлүүллээ