Categories
UB Vista

UB vista

Төслийн байршил: Сонгино хайрхан дүүрэг 17-р хороо Энхтайвны өргөн чөлөө 1-р хороолол, 32-р байрын баруун талд байршилтай.

Ашиглалтад орсон он: 2018

UB Vista нь орчин үеийн архитектур, ухаалаг зохион байгуулалт бүхий үйлчилгээ, орон сууц хосолсон төсөл юм.

Давхрын зохион байгуулалт:

• 1-3 давхар: Үйлчилгээ

• 4–13 давхар: Орон сууц

Categories
ITC

ITC Tower

Төслийн байршил:

Сүхбаатар дүүрэг 1-р хороо, ЭМЯамны замын баруун талд,

Сүхбаатарын талбайгаас урагш 300метр буюу Улаанбаатар хотын Хотын А+ зэрэглэлийн бүсэд байрлах олон улсын бизнесийн цогц төв.

Ашиглалтад орсон он: 2025

ITC (International Trade Center) төсөл нь нийт 27,700 м² талбай бүхий, оффис, худалдаа үйлчилгээ, мөн 500 хүний хүчин чадалтай хүлээн авалтын танхим нэг дор цогцолсон орчин үеийн бизнесийн төв юм.

ITC нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ:

  • 17 давхар үндсэн оффисын барилга
  • 9 давхар үйлчилгээ, оффис хосолсон өргөтгөл хэсэг
  • Нийт 1,200 м² талбайтай эвент холл, хүлээн авалтын танхим
Categories
Avenue Residence

Avenue residence

Төслийн байршил:

Чингэлтэй дүүрэг 2-р хороо, Сүхбаатарын талбайгаас баруун тийш 1.5км-т, баруун 4 замын зүүн хойно байршилтай.

Ашиглалтад орсон он: 2023 он

Avenue Residence нь худалдаа, үйлчилгээ, оффис болон бизнес зэрэглэлийн орон сууцыг хослуулсан төсөл юм.

1-5 давхартаа худалдаа үйлчилгээ, оффис

6-17 давхартаа 55 айлын бизнес зэрэглэлийн орон сууцны төсөл

Categories
Бизнес

Юу Би Актив ББСБ ХХК

“Юу Би актив ББСБ” ХХК нь 2017.08.23-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2018.06.06-
ны өдөр банк бус санүүгийн байгууллагын үйл ажиллагаа
эрхлэх тусгай зөвшөөрөл авсанаар одоогоор идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Categories
Барилгын төслүүд

VISION COMPLEX

VISION COMPLEX

Хүний хэрэгцээг хангах бүхий л зүйлийг нэг дор нэгтгэснээр Улаанбаатар хотын урд хэсэгт амьдарч буй иргэдийн тухтай амьдралын хэв маяг, хүнд ээлтэй төлөвлөлтийг бий болгох…

Categories
PROTEAM Лайфстайл

PROTEAM

 

Proteam fitness

Монголын хамгийн анхны үр дүн амлагч “proteam fitness” 2015 онд үүсгэн байгуулагдсан. Тасралтгүй 7 жил дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хотын төвийн “а” зэрэглэлийн бүст тусгаар тогтнолын ордоны 4-н давхарт ая тух, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн фитнесийн цогц үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. 

Дэлхийд тэргүүлэгч, америкийн life fitness hammer strength брендийн 2023 оны тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон цогц gym юм . 

  • Мма бокс, холимог тулааны заал 
  • Групп хичээлийн танхим 
  • Иога хичээл 
  • Галбиржуулан тураах, эрчимтэй жин хасах анги
  •  Клиник үйлчилгээ, бариа засал
  •  Нөхөн сэргээх мөсөн ванн 
  • Саун, душ
  •  Мэргэжлийн багш дасгалжуулагч
  •  Inbody төхөөрөмжөөр хэмжилт хийж, үр дүн амладаг ба шинээр бүртгүүлэхэд ухаалаг жингээр / inbody/ биеийн үзүүлэлтүүдийг хэмжиж авах ба yp дүнг хянаад явдаг.

Ажиллах цагийн хувиар : Даваа- Ням 06:00-22:00 Баярын өдрүүдэд амрахгүй, тасралтгүй үйл ажиллагаа явагддаг.

 

Categories
BeneBene Лайфстайл

BeneBene


BeneBene Өдөр тутмын сэтгэл ханамж 

Benebene нь 2014  оноос Сөүл хотод үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд, загварлаг хувцас болон сайн чанарын материал, мөн дотоодын 37 салбар дэлгүүрүүд нь хэрэглэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсээр байна. 

Италиар “Гоё сайхан” гэх утга илэрхийлдэг Benebene  нь сонгодог загварыг өдөр тутмын биед эвтэйхэн байдлыг илтгэхээс гадна, онцгой өдрүүдийг улам онцгой болгох загварууд нь бидний бүхий л цаг хугацааг эрхэмсэг бөгөөд баяр хөөртэй болгох хувиргах гэсэн брэндийн философид тулгуурлан жил бүр шинэ загваруудыг үйлдвэрлэн гаргаж байна. 

Амар тайван байдлыг илтгэх өнгөнүүдийг суурь өнгөө болгож европын дизайнеруудтай хамтран урт хугацааны туршид бие даан үйлдвэрлэсэн материалууд нь зөвхөн BENEBENE  гээс мэдэрч болох онцгой бөгөөд эрхэмсэг бүтээл юм.  

Хувцсаар дамжуулан энхрий  хайрт хүүхэдтэйгээ онцгой харилцааг бий болгоорой. 

Монгол улсын зах зээлд  Солонгосын алдарт BENEBENE брэндийн Албан ёсны дистрибьютер ээр “Гэрэлт трэйдинг энд саплай” ХХК бүрэн эрхийг авч ажиллаж байгаа билээ..  

Categories
Yoshinoya Лайфстайл

Yoshinoya

 

YOSHINOYA MONGOLIA

Yoshinoya Mongolia 125 жилийн түүхтэй Японы алдарт түргэн хоолны сүлжээ ресторан нь Монгол улсад албан ёсны франчайз эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Эрүүл, Амттай, Түргэн хоолыг өндөр зэрэглэлийн стандарт, чанартайгаар үйлчлүүлэгч нарт хүргэж байна. Ёошинояа брэнд нь тэртээх 1899 онд Япон улс, Токио хотын Нихонбаши хэмээх хөл хөдөлгөөнтэй загасны зах дээр үүссэн бөгөөд “Эрүүл, Амттай, Түргэн” гэсэн уриан доор 125 жилийн турш Япончуудын төдийгүй дэлхийн бусад орны хүмүүсийн хамгийн идэх дуртай түргэн хоолнуудын нэг болж чаджээ. Өдгөө Ёошинояа олон улсын франчайз түргэн хоолны сүлжээ ресторан нь Дэлхийн 12 оронд, 2100 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. 

 

Ёошинояа брэндийн хамгийн алдартай хоол нь Gyudon буюу Үхрийн махтай боул юм. Энэ нь сайн чанарын цагаан будаа, хэрчсэн сонгино, Ангус үүлдрийн үхрийн махыг 125 жилийн турш өнөөг хүртэл уламжлагдан ирж, таашаагдсан тусгай жорын шөлөнд чанаж бэлтгэсэн хоол юм. Ангус үүлдрийн мах нь зөөлөн, шүүсэрхэг, амт үнэр гойд сайхан, шим тэжээлээр баялаг дээд зэрэглэлийн мах юм. 

 

Салбар 1: ХУД, 15 хороо, Махатма Гандийн гудамж, The One Center, 1 давхарт 10:00-21:00 

Салбар 2: ЧД, Гутлын-22, Өглөөний гудамж 09:00-21:00 Салбар

 3: ХУД, Хан-Уул Тауэрын замын зүүн талд байрлах оффис барилгын 1 давхарт 10:00-22:00

7700 3030

contact@yoshinoyamongolia.com

Categories
Барилгын төслүүд

Casa Bianco

Төслийн консепт төлөвлөлт:

Шинэ амьдралын хэв маяг “CasaLifeStyle” Үл хуучрах архитектур шийдэл “Neoclassic” Оршин суугчдын хүрээлэл

Барилгын мэдээлэл:

Орчин цагийн иж бүрэн автоматжуулалтын систем Удах тусам өнгө нэмэх чулуун фасад Олон улсад чанараар танигдсан тоноглол

Categories
Барилгын төслүүд Сөүл гарден цогцолбор

Seoul Garden

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох Нисэхд байршилтай уг төсөл нь агаар болон хөрсний бохирдолгүй байршилд бүтээн байгуулагдаж буй онцлогтой 6 блокоос бүтсэн, 840 айлын орон сууц юм.

Сөүл Гарден цогцолбор нь гэр бүлийн гишүүн бүрийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц орчны төлөвлөлттэй. Тухайлбал, хотхон дотроо цэцэрлэг сургуультай, хэрэгцээт худалдаа үйлчилгээнд хамгийн ойр, нийт талбайн 70 орчим хувийг ногоон байгууламж нийтийн эзэмшлийн талбай эзэлдэг.

ТӨСЛИЙН ДАВУУ ТАЛ:

-Хотхон дотроо 400 хүүхдийн сургууль

-250 хүүхдийн цэцэрлэг

-Агаарын бохирдолгүй бүсэд байршилтай

-Ухаалаг байгууламжийн нэгдсэн систем

– Нэгдсэн харуул хамгаалалттай

– Нийт талбайн 70 хувь ногоон байгууламж нийтийн эзэмшлийн талбай, 30 хувьд барилгажих талбай

-Бүрэн цутгамал, сайн чанарын метал фасад ашигласан тул гал дэмжихгүй, өнгө үзэмжээ алдахгүй эрсдэл бага хотхон.

ТӨСЛИЙН БАЙРШИЛ:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын замын эсрэг талд

ДАВХРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ :

1 давхар Үйлчилгээ

2-16 давхар Орон сууц