Гишүүн бүрээ эрхэмлэж, тасралтгүй эвент болон урамшууллаар гишүүддээ үнэ цэнэ бүтээдэг ProTeam Fitness нь энэ улиралд эрч хүч, урам зоригийг түгээсэн хэд хэдэн онцлох арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
ProTeam Fitness NIGHT FITNESS — Адреналин дүүрэн үдэш
Фитнес, хөгжим, гэрэл гурвын төгс хослол болсон энэхүү арга хэмжээ нь оролцогч бүрт мартагдашгүй мэдрэмжийг бэлэглэв.
Эрч хүчээр дүүрэн, сэтгэл догдлуулсан үдшийн мөч бүрийг гишүүд, зочид хамтдаа бүтээлээ.
Энэхүү эвентыг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан
Ard Credit, ZU Club, Target Energy Drink Mongolia, Cantê байгууллагууддаа талархал илэрхийлье.
Neon Fitness Party — “Workout Party” шинэ түвшинд
Спорт болон party уур амьсгалыг хослуулсан “Workout Party” эвент нь залуусын дунд хамгийн өндөр оролцоотой арга хэмжээнүүдийн нэг байлаа.
Энэ үдшийн эрч хүч, уур амьсгал нь оролцогч бүрт шинэ мотивац өгсөн онцгой мөчүүдээр дүүрэн байв.
Эвентыг дэмжин ажилласан
Nutrend Mongolia, Ayaluunpharm хамт олонд баярлалаа.

QUEEN ENERGY EVENT — Эрүүл амьдралын үнэ цэнэ
Эмэгтэйчүүдийн эрч хүч, мэдлэг, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилготой “Queen Energy Event” амжилттай зохион байгуулагдлаа.
Оролцогч бүрт шинэ урам зориг, өөртөө анхаарах сэдэл өгсөн үнэ цэнтэй арга хэмжээ боллоо.
